• admin@legal-policy.mn
  • +(976)-9007-7720, +(976)-9007-7721

Өмгөөллийн “Легал Полиси” ХХН нь Санхүүгийн зохицуулах хорооны 2018.03.14-ний өдрийн №109 дүгээр тогтоолоор Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх эрхтэй хуулийн этгээдээр бүртгэгдсэн билээ.

Санхүүгийн зохицуулах хорооноос ээлжит хяналт, шалгалт хийж Өмгөөллийн “Легал Полиси” ХХН-ийг Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Нөхөрлөлийн тухай хууль болон Хорооноос баталсан “Үнэт цаасны бүртгэлийн бүртгэлийн журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг, санхүүгийн болон хүний нөөцийн чадавх, эрх авсан хуульчдын бүртгэл, хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх стандарт нь хууль, журмаар тогтоосон шаардлагад нийцэж байгаа тухай дүгнэлт ирүүлснийг дуулгахад таатай байна.

Манай хуулийн фирм нь Үнэт цаас гаргагч, Брокер, Дилер, Хөрөнгө оруулалтын сан, Үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөх, Үнэт цаасны итгэмжлэн удирдах, Андерратер, Үнэт цаас өмчлөх эрхийн бүртгэл, Үнэт цаасны арилжаа, тооцоо, төлбөр, Кастодиан зэрэг зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх этгээд болон хөрөнгө оруулагч нарт хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж байна.

© 2024 он. legal-policy.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК