• admin@legal-policy.mn
  • +(976)-9007-7720, +(976)-9007-7721
Манай Өмгөөллийн “Легал Полиси” ХХК нь технологи, санхүүгийн салбарт тогтмол хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Түүний нэг “Фандиа” ХХК нь Монгол Улсад шинэ үйлчилгээ болох хамтын санхүүжилтийн платформын нээлтээ хийж байна.
Fundea нь технологид суурилсан санхүүгийн шинэ үйлчилгээ болохын хувьд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Сэндбокс зохицуулалтын орчны журмын дагуу Санхүүгийн Зохицуулах Хороо-ноос Сэндбокс зохицуулалтын орчинд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авсан билээ.
Fundea нь “Crowdfunding platform” буюу хамтын санхүүжилтийн платформ бөгөөд энэхүү платформ нэг талдаа төсөл санаачлагч, нөгөө талдаа төсөл санхүүжүүлэгч гэсэн хоёр төрлийн хэрэглэгчдийг хооронд уулзуулах зорилготой юм.
www.fundea.mn -ийн хэрэглэгч болсноор та өөрийн санаачилсан төсөл дээрээ олон нийтээс санхүүжилт босгож, хариуд нь ямар нэг хүү төлөх эсвэл хувьцаа санал болгох биш харин ямарваа нэгэн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээний урамшууллын багцийг санал болгох боломжтой уламжлалт санхүүжилтийн хэв маягийг эвдсэн цоо шинэ үйлчилгээг технологийн шийдлээр хүртэх юм.
Нээлтээ хийж буй Fundea-н хамт олонд халуун баяр хүргэж, амжилт хүсье.

© 2024 он. legal-policy.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК