• admin@legal-policy.mn
  • +(976)-9007-7720, +(976)-9007-7721

Өмгөөллийн Легал Полиси ХХН-д өмгөөлөгчийн туслах ажилд авна.

Тавигдах шаардлага:

1. Хууль зүйн сургуулийг бакалаврын өдрийн ангид суралцаж төгссөн (энэ жил төгсөх оюутан байж болно);

2. Голч оноо 3 ба түүнээс дээш байх;

3. Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, цаг сайн баримталдаг, ачаалал даах, өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах, зөв хандлагатай байх;

4. Англи хэл дээр гэрээ хэлэлцээр боловсруулах, англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай бол давуу тал болно.

5. Өмгөөллийн чиглэлээр ажиллах өөрийн давуу талыг илэрхийлсэн товч мэдээлэл, холбогдох баримтыг нэмэлтээр ирүүлж болно.

Дээрх шаардлагыг хангасан ажил горилогч нь 2021.05.02-ны өдрийн дотор CV-гээ s.erdenesuvd@legal-policy.mn хаягаар ирүүлнэ үү.

Бид дээрх шаардлага хангасан ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Баярлалаа.

© 2024 он. legal-policy.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК