Монгол улсад аж үйлдвэржилт, дэд бүтцийн салбар хөгжлийн эхэн шатандаа явж байгаа гэж хэлж болно. Монгол улсын засгийн газраас сүүлийн жилүүдэд аж үйлдвэржилт, дэд бүтцийн салбарыг дэмжих бодлого ихээр явуулж байгаа нь энэхүү салбарын манай улсын эдийн засаг, хөгжилд ихээхэн байр суурь эзэлдэг болохыг харуулж байгаа юм.
Монгол улсад аж үйлдвэржилт, дэд бүтцийн салбар хөгжлийн эхэн шатандаа явж байгаа гэж хэлж болно. Монгол улсын засгийн газраас сүүлийн жилүүдэд аж үйлдвэржилт, дэд бүтцийн салбарыг дэмжих бодлого ихээр явуулж байгаа нь энэхүү салбарын манай улсын эдийн засаг, хөгжилд ихээхэн байр суурь эзэлдэг болохыг харуулж байгаа юм.
Манай хуульчид хэд хэдэн үйлдвэржилтийн төсөл болон дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэн хамтран ажилласан туршлагатай. Аж үйлдвэржилт болон дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт нь олон төрлийн салбар эрх зүйг хамрахаас гадна, энэ салбарт дотоодын төдийгүй гадаадын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн гэрээ, конвенц болон бусад жишиг баримт бичиг ихээр ашиглагддаг тул энэ төрлийн төсөл үйл ажиллагаанд үр ашигтай, чанартай үйлчилгээ үзүүлэхэд хуульчдаас ихээхэн мэдлэг, ур чадварыг шаарддаг.
Аж үйлдвэржилт болон дэд бүтцийн салбарт ажиллаж буй манай томоохон төслийн нэг нь “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төсөл юм. Бид 2013 оноос эхлэн Их Британи улсын шилдэг олон улсын хуулийн фирм болох “Тэйлор Вессинг” ХХН-тэй хамтын түншлэл байгуулан “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн хуулийн зөвлөхөөр 2 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ТӨОХХК-ийн ТУЗ-ийн тогтоол болон гэрээг дүгнэх ажлын хэсгийн дүгнэлтээр бидний хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний биелэлтийг “хангалттай” хэмээн дүгнэсэн.
Бид 2013 онд “Тэйлор Вессинг” ХХН-тэй хамтран дэд бүтцийн Мега төсөл сэдэвт семинарыг зохион байгуулж “Барилгын гэрээний эрсдэл” болон “Төслийн санхүүжилтийн эрх зүйн асуудал” сэдвээр танилцуулга хийсэн. Мөн түүнчлэн аж үйлдвэрийн бүсчлэл, гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар харьцуулсан судалгаа хийсэн ба хөрөнгө оруулагчдад зориулан хөрөнгө оруулалт болон татварын эрх зүйн орчны танилцуулга боловсруулсан.
Үүнээс гадна бид концессын гэрээ, төслийн ерөнхий зөвлөхийн гэрээ, төслийн санхүүжилтийн гэрээ, байгаль орчин нийгмийн нөлөөллийн судалгааны ажлын гэрээ, санхүүгийн зөвлөхийн гэрээ, EPC болон EPCM гэрээний зааварчилгаа, зөвлөгөө болон үйлчлүүлэгчийн хүсэлт, шаардлагад үндэслэн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах олон тооны гэрээний төсөл, хууль зүйн дүгнэлт, эрх зүйн зөвлөгөө, зааварчилгаа боловсруулан ажилласан туршлагатай.
Бид энэхүү салбарт дараах эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг та бүхэнд хүргэж, хамтарч ажиллахад бэлэн байна.
Манай улсад уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбар хөгжихийн хирээр байгаль орчныг хамгаалах, байгалийн баялагийг зөв зохистой ашиглах, байгаль орчныг нөхөн сэргээх асуудал чухлаар тавигдаж байна.
Манай хуулийн фирм байгаль орчны эрх зүйн хүрээнд хувь хүн, хуулийн этгээдэд дараах эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг хүргэн хамтарч ажиллахад бэлэн байна.
Манай фирм Монгол улсад томоохонд тооцогдох арилжааны банкуудад хуулийн зөвлөхөөр олон жил ажилласан туршлага, ур чадвартай хуульчидтай.
Бид банк, санхүүгийн эрх зүйн салбарт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдэд дараах эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг хүргэн хамтарч ажиллахад бэлэн байна.
Даатгалын үйл ажиллагаа нь үүссэн цагаасаа хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн эд хөрөнгийг учирч болох аюул эрсдэлээс хамгаалах, эрсдэл үүссэн тохиолдолд хохирлыг барагдуулах хамгийн үр өгөөжтэй арга хэрэгслийн нэг болж ирсэн юм. Сүүлийн жилүүдэд манай улсад даатгалын салбар хөгжиж, энэ хирээр хувь хүмүүс, хуулийн этгээд учирч болох эрсдэлээс өөрсдийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор даатгуулах нь ихэссэн билээ.
Манай фирмийн удирдлага Монголын томоохон даатгалын компанид хуулийн зөвлөхөөр ажиллаж даатгалын үйл ажиллагаанд хэрэглэгдэх дүрэм, журам, гэрээний төслийг бэлтгэж байсан туршлагатай.
Бид даатгалын үйл ажиллагаа эрхлэгчдэд болон даатгуулагч хувь хүн, хуулийн этгээдэд дараах эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Компани үүсгэн байгуулахаас эхлээд үйл ажиллагааны явцад үүсч болох хууль, эрх зүйн бүхий л асуудалд тань бид туслахад бэлэн байна. Компанийн үйл ажиллагаа эрхлэх явцад үүсэж болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаашлаад үүссэн зөрчлийг арилгах, үйл ажиллагааны цаашдын төлөвлөгөө, зорилтыг хууль тогтоомжид нийцүүлэн явуулахад тань мэргэжлийн өндөр ур чадвартай, хуульчдын зөвлөгөө өндөр ач холбогдолтой.
Манай хуулийн фирмийн компанийн эрх зүй болон бизнесийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчид та бүхэнд дараах эрх зүйн цогц зөвлөгөө, үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд манай улсад төр, хувийн хэвшлийн түншлэл байгуулан шаардлагатай нөөц баялгийг харилцан ашигтайгаар хамтран ашиглах, бүтээн байгуулах үйл ажиллагааны улмаас учирч болох эрсдлийг тэнцвэртэйгээр хуваарилахад чиглэсэн урт хугацааны концессын гэрээ байгуулан хамтран ажиллах нь улам бүр өсөн нэмэгдэж байна.
Саяхан бид дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын чиглэлээр Японы хөрөнгө оруулалттай компани болон Монгол улсын Эдийн засгийн хөгжлийн яам хоорондын хэлэлцээрт эрх зүйн зөвлөгөө өгч ажилласан.
Манай хуулийн фирм нь төр, хувийн хэвшил хоорондын концессын болон бусад төрлийн гэрээг боловсруулах, цаашдын үйл ажиллагаанд нь зөвлөх, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, хуулийн этгээдэд дараах эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011, 2012, 2013 онуудын жилийн тайлан, салбарын статистик мэдээллээс харвал төрөөс хэрэгжүүлж буй бодлого, төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнд суурь дэд бүтцийн нэг болон хөгжиж буй мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлчилгээний эрэлт ба хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэхийн зэрэгцээ салбарт оруулж буй улсын болоод хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ, үйлчилгээ эрхлэгчдийн ашиг орлого жил бүр нэмэгдэж байна.
Манай фирмд тус салбарт олон жил ажилласан туршлагатай хуульчид ажилладаг ба мэдээлэл технологи харилцаа холбооны тэргүүлэгч оператор компаниудтай хамтарч ажилладаг. Бид одоогоор харилцаа холбооны үнэ тариф, өрсөлдөөний бодлогын асуудлаар захиалгат цуврал сургалтуудыг явуулж байна.
Бид энэхүү салбарт дараах эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:
Манай улсын аж үйлдвэржилт, дэд бүтэц, уул уурхайн салбар хөгжихийн хирээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Мөн түүнчлэн эдийн засгийн хөгжлийг дагаад олон улсын худалдаа, арилжаа эрхлэх явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна.
Олон улсын худалдаанд дотоодын хууль тогтоомжоос гадна Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон олон улсын жишиг эрх зүйн баримт бичиг өргөнөөр хэрэглэгддэг онцлогтой.
Бид олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбогдон үүсэх аливаа харилцаанд дараах эрх зүйн нэгдсэн цогц зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
1. Олон улсын худалдаа
2.Хөрөнгө оруулалт
Оюуны өмчийн бүтээл эзэмшигч нь өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, оюуны өмчөө үр ашигтайгаар ашиглах, компани, аж ахуйн нэгж байгууллагын хувьд оюуны өмчийн менежментийг бий болгох, оюуны өмчийн аливаа бүтээлийг ашиглагчдын хувьд оюуны өмчийн тухай хууль тогтоомжийг зөрчихгүйгээр үйл ажиллагаа явуулах зэрэг нь тулгамдаж буй асуудал болдог. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд мэргэжлийн хуульчид, хуулийн фирмээс зөвлөгөө авах нь үр дүнтэй юм.
Манай хуулийн фирмийн хуульчдын зүгээс Мобиком, Монгол Контент, Ньютел, Скайтел зэрэг компаниудад оюуны өмчийн менежментийг бий болгох, оюуны өмчийн эрх зүйн хүрээнд хийгдэж буй гэрээ хэлцлийн төслийг боловсруулах, хянах, зөвлөх, оюуны өмчийн эрх зүйн хүрээнд гарч буй хэрэг маргаан дээр үйлчлүүлэгчийг төлөөлөн оролцож байсан ажлын туршлагатай.
Хамгийн сүүлд бид програм хангамжийн салбарт шинээр үйл ажиллагаа эрхэлж буй компанийн программ хангамжийн эх кодыг хууль бусаар хуулбарлан авч ашигласан оюуны өмчийн маргаан дээр ажиллаж энэхүү маргааныг үйлчлүүлэгчийнхээ талд шийдвэрлүүлээд байна.
Манай оюуны өмчийн эрх зүйгээр мэргэшсэн, ажлын туршлага, ур чадвартай хуульчид оюуны өмчийн эрх зүйн хүрээнд дараах нэгдсэн цогц эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг та бүхэнд хүргэж, хамтран ажиллахад бэлэн байна.
Зах зээлийн эдийн засгийн үйл ажиллагаа хэвийн явагдах, түүний өсөлт хөгжилтөд нөлөөлөх гол хүчин зүйл нь шударга өрсөлдөөн юм. Өрсөлдөөн нь хуулийн дагуу, шударга явагдсанаар бизнес эрхлэгчид болон хэрэглэгчид өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зохих ёсоор хамгаалах боломж бүрдэнэ.
Өрсөлдөөний эрх зүй нь манай хуулийн фирмийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг бөгөөд бид 2014 оны 02 сарын 06-ны өдөр Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын хүсэлтээр тус байгууллагын албан хаагч нарт зориулан “Өрсөлдөөний байгууллага, давамгайлагчийн үүрэг роль” гэсэн сэдвээр сургалт, семинар зохион байгуулсан.
Өрсөлдөөний эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, туршлагатай манай баг, хамт олон шударга бус өрсөлдөөний улмаас хууль ёсны эрх, ашиг нь зөрчигдсөн эсвэл өрсөлдөөний хууль тогтоомж зөрчсөн хэмээн буруутгагдсан хувь хүн, хуулийн этгээдэд дараах эрх зүйн зөвлөгөө үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Ямар ч бизнес эрхлэгчийн хувьд өөрийн бизнесийг удаан хугацаагаар тогтвортой, амжилттай явуулах үндэс нь татварын эрх зүйн харилцаатай зайлшгүй холбогддог. Ийм учраас бизнесийн үйл ажиллагаа эрхлэгчид болон хувь хүн, хуулийн этгээд өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой татварын асуудлаар мэргэжлийн хуульчдаас зөвлөгөө авч байх нь олон талын үр ашигтай.
Бид үйлчлүүлэгч та бүхэнд татварын эрх зүйн хүрээнд дараах эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг хүргэн хамтарч ажиллахад бэлэн байна.
Өмчийн эрх зүй тэр дундаа үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүй нь манай үйлчилгээний тэргүүлэх чиглэлийн нэг юм. Орчин үед үл хөлдөх хөрөнгөтэй холбоотой харилцаанд зөвхөн хууль, эрх зүйн мэдлэгээс гадна эдийн засаг, санхүүгийн үнэлгээ, байгаль орчин, татвар зэрэг маш өргөн салбарын мэдлэг шаардлагатай болдог. Манай хуулийн фирмийн үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн харилцаагаар мэргэшсэн хуульчид болон энэ салбарын талаар өндөр мэдлэг, ур чадвар бүхий мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамт олон танд үйлчлэх болно.
Бид үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон аливаа харилцаанд үл хөдлөх эд хөрөнгө эзэмшигч, ашиглагч, өмчлөгч, хөрөнгө оруулагчид, шинээр барилга барьж буй хувь хүн, хуулийн этгээдэд эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж ажилладаг.
2013 онд Үнэт цаасны тухай хууль шинэчлэгдсэнээр өөр түвшинд гаран хөгжиж буй үнэт цаасны зах зээлд оролцож буй эсвэл орохоор төлөвлөж буй хэн бүхэнд зөв шийдвэр гаргахад тань манай үнэт цаасны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульчид туслах болно.
Үнэт цаас буюу компанийн хувьцаа, компанийн өрийн хэрэгсэл, засгийн газар, аймаг, нийслэлийн засаг даргын гаргасан өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, хадгаламжийн бичиг, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хөрөнгө оруулагчид санал болгох тодорхой тооны хувьцаа, варрант болон бусад үүсмэл санхүүгийн хэрэгсэлтэй холбоотой дараах үйл ажиллагаанд эрх зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Манай хуулийн фирмийн хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчид танд шаардлагатай бүхий л зөвлөгөө үйлчилгээг хүргэн хамтран ажиллахад бэлэн байна
Ажилтан ажил олгогч нарын хоорондын харилцааг зохих ёсоор зохицуулснаар аливаа маргаанаас урьдчилан сэргийлэх боломжтойгоос гадна маргаан үүссэн ч ашигтайгаар шийдвэрлэх боломжийг олгодог. Байгууллага бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг учир бид тогтсон нэг загвараар бус зөвхөн танай байгууллагад тохирсон үйлчилгээг үзүүлэх болно. Та бүхэнд дараах эрх зүйн цогц үйлчилгээг санал болгож байна.
Манай хуулийн фирмийн хуульчид эрдэс баялаг, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдэд олон жилийн турш эрх зүйн зөвлөгөө өгч ирсэн туршлагатай.
Бид одоогийн байдлаар Монгол улсад томоохон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газар ашиглах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болон бусад төрлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компаниудын хайгуулын ба ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэрэг маргаанд үйлчлүүлэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байна.
Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд болон энэхүү салбарт хэрэгжиж буй томоохон төслүүдэд манай хуульчид зөвлөгөө өгч ирсэн туршлагатай.
Энэхүү салбарт бидний ажилласан томоохон төслийн нэг нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Зарим аймгуудын төвд дулааны станц, дулааны шугам сүлжээ барьж байгуулах” төсөл юм. Энэхүү төсөл нь Улсын төсөв, Орон нутгийг санхүүжүүлэх сан, концессын бус төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтарсан хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Эрчим хүчний салбарт төдийгүй манай улсын эрх зүйн тогтолцоонд шинэлэг, анхдагч төсөл болсон юм.
Энэхүү төслийн хуулийн зөвлөхөөр бид амжилттай ажиллаж, төслийн гол оролцогчдын эрх зүйн байдлыг тодорхойлох зорилгоор эрх зүйн магадлан шинжилгээ хийж, дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ, нүүрс худалдах, худалдан авах гэрээ, ус ашиглах гэрээ, захиалагчийн хяналтын гэрээ, дулааны эрчим хүчний үнэ, тарифын зохицуулалтын гэрээ, дулааны эрчим хүч ашиглалтын гэрээ, санхүүгийн гэрээ боловсруулан дуусгаж хүлээлгэн өгөөд байна.
Бид эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, хуулийн этгээд, хөрөнгө оруулагчдад дараах эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Манай хуулийн фирм нь албаны болон хувийн зорилгоор Монгол улсад ирэх гадаадын иргэдийн визийн зөвшөөрөл, виз болон оршин суух зөвшөөрөл авах, хугацааг сунгуулах, Гадаад орны болон олон улсын төрийн бус байгууллагыг бүртгүүлэх, зөвшөөрөл авах, Монгол улсын харьяат болох харьяатаас гарах болон хяналт шалгалтын харилцаанд мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай хуульчид болон Англи, Хятад, Солонгос, Герман хэлтэй орчуулагч, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Бид дээрх харилцаанд дараах эрх зүйн цогц зөвлөгөө, үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Үүнд:
© 2024 он. legal-policy.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК