• admin@legal-policy.mn
  • +(976)-9007-7720, +(976)-9007-7721
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны А/273 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс Ашигт малтмалын тухай хуулийн төслийг боловсруулан нийтэд танилцуулж, санал авах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болгох ажлыг зохион байгуулж байна.
Манай хуулийн фирм нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн албанаас зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул 2022” чуулга уулзалтад “Монгол Улсын геологи, хайгуулын салбарт тулгамдаж буй хууль, эрх зүйн зарим асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байсан билээ.
Энэ жилийн чуулга уулзалт нь 2023.03.30-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд манай хуулийн фирмээс “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох өөрчлөлт, анхаарах зарим асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, хуулийн төсөлд санал өгөх юм.
Үүнтэй холбоотой үйлчлүүлэгч, харилцагч та бүхнээс санал авч, илтгэлдээ тусган, салбарын мэргэжилтнүүдэд хүргэх, улмаар та бүхний ирүүлсэн саналыг нэгтгэн хуулийн төсөлд өгөх санал болгон хүргүүлэх хүсэлтэй байна.
Санал өгөх холбоос: https://forms.gle/kU1xLfNAFWhAPpNq8
Дээрх санал авах асуулгад дурдагдаагүй, дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагатай асуудлаар enkhtaivan@legal-policy.mn, bujin@legal-policy.mn мэйл хаягаар санал авч байна.
Хуулийн төсөлтэй танилцах холбоос: https://mmhi.gov.mn/…/%D0%B0%D1%88%D0%B8%D0%B3%D1%82…/
Өмгөөөллийн “Легал Полиси” ХХН-ийн “Монголын геологи, хайгуул 2022” чуулга уулзалтад оролцсон мэдээллийн холбоос: https://legal-policy.mn/471
Хүчин төгөлдөр Ашигт малтмалын тухай хуультай танилцах холбоос: https://legalinfo.mn/mn/detail/63

© 2024 он. legal-policy.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК