• admin@legal-policy.mn
  • +(976)-9007-7720, +(976)-9007-7721
Жендерийн Үндэсний хорооны Ажлын албанаас зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцож, хууль зүйн дүгнэлтээ танилцуулав.
Өмгөөллийн “Легал Полиси” ХХН нь Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэй Азийн сан хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Жендерийн Үндэсний Хорооны ажлын албаны захиалгаар 2020 оны Засгийн газрын 113 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар хууль зүйн дүгнэлт боловсруулж ажилласан билээ.
Жендерийн Үндэсний хорооны Ажлын албанаас 2023.03.30-ны өдөр зохион байгуулсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар “Санал солилцох хэлэлцүүлэг”-т Өмгөөллийн “Легал Полиси” ХХН оролцож холбогдох яам, агентлаг, Жендерийн үндэсний хорооны шинжээчид, ОУ-ын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд хууль зүйн дүгнэлтээ танилцууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр үнэтэй санал, шүүмж хэлсэн явдалд талархал илэрхийлж байна.

© 2024 он. legal-policy.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК