• admin@legal-policy.mn
  • +(976)-9007-7720, +(976)-9007-7721
Өмгөөллийн “Легал Полиси” ХХН-өөс “МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ-2023” ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН-д дэмжигч байгууллагаар оролцож, илтгэл хэлэлцүүлэв.
Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо / MonSEG нь Ашигт малтмал, газрын тосны газар, их дээд сургуулиуд, шинжлэх ухааны хүрээлэнгүүдтэй хамтран “Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт, үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг.
13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү чуулга уулзалт нь геологи, хайгуул, уул уурхай, ашигт малтмалын салбар дахь төр, хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд, бизнес эрхлэгч, иргэний нийгмийн байгууллага, экспертүүдийг оролцуулсан томоохон арга хэмжээ болжээ.
Энэ жилийн “МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ-2023” ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН ХIII нь 2023 оны 03 сарын 30, 31-ний өдрүүдэд боллоо.
Уг арга хэмжээнд “Легал полиси” хуулийн фирм дэмжигч байгууллагаар оролцож, хуульч, өмгөөлөгч Ө.Сайнбаяр, хуульч Х.Энхтайван нар “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ажлын хэсгээс боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох зохицуулалт, анхаарах зарим асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Хамтран ажилласан Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо / MonSEG-ны хамт олонд талархал илэрхийлж, арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд нь баяр хүргэе.
Манай хуулийн фирм нь ашигт малтмалын салбарт бизнес эрхлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах өмгөөллийн болон зөвлөх үйлчилгээг тогтмол үзүүлэхийн сацуу эрх зүйн орчныг зөв бүрдүүлэх нөлөөллийн ажлыг хийж байна.

© 2024 он. legal-policy.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК