• admin@legal-policy.mn
  • +(976)-9007-7720, +(976)-9007-7721

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо Intellect Group-с барилга, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нар, Барилга, Хот Байгуулалтын Яам, Нийслэлийн Орон Сууцны Корпораци Нийслэлийн Орон сууцны бодлогын газар-ыг оролцуулан зохион байгуулсан “BDCM-2023: ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” нетворк хуралд Өмгөөллийн “Легал Полиси” ХХК дэмжин, амжилттай оролцлоо.
🎤Нетворк хурлын хэлэлцүүлэгт Өмгөөллийн “Легал Полиси” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваажанцан панелистаар оролцов.
🎤Нетворк хуралд Өмгөөллийн “Легал Полиси” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Болормаа, Хуульч Х.Энхтайван нар нь “ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД УЧИРЧ БУЙ ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ЭРСДЭЛ БА ШИЙДЭЛ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Манай хуулийн фирмээс Барилга, дахин төлөвлөлтийн төсөлд эрсдэлийн үнэлгээ хийх нь ирээдүйд үүсэж болох олон асуудлаас сэргийлэх, хөрөнгө оруулалтын хувьд Биржийн бус зах зээлд үнэт цаас гаргах замаар эх үүсвэрээ шийдвэрлэх хууль эрх зүйн боломж байгааг онцлов.
Арга хэмжээний зохион байгуулалт, агуулга сайн байсныг дурдаж, амжилттай зохион байгуулж, урилга ирүүлсэн intellect group-н хамт олонд гүн талархал илэрхийлье.





© 2024 он. legal-policy.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК