• admin@legal-policy.mn
  • +(976)-9007-7720, +(976)-9007-7721
2023 оны 11-р сарын 24-ний өдөр “Нотариатын мэдэгдэх хуудас шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болох нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийг “Монголын Хуульчдын Холбоо”-ны Нотариатчдын хөгжлийг дэмжих хорооноос санаачлан Монголын Хуульчдын Холбооны Шүүгчдийн хороо, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар, Өмгөөллийн “Легал Полиси” ХХК нар хамтран зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгийг зохион байгуулснаар иргэд болон аж ахуй нэгжүүд өр, төлбөртэй холбоотой асуудлаа нөгөө талтайгаа харилцан тохиролцсоны үндсэн дээр үл маргах журмаар гэрээ байгуулж, цаашлаад Нотариатын тухай хуулийн 45-р зүйлд заасан “Нотариатын мэдэгдэх хуудас”-ны тусламжтайгаар шүүхийн урт үргэлжилсэн процессийг дамжихгүйгээр түргэн шуурхай шийдэх боломжийн талаар шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, нотариатч, хуульчид тус бүр өөрсдийн байр сууринаас тайлбарлан, анхаарах хэрэгтэй асуудлууд болон практик шийдлийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгт зөвхөн төрийн байгууллагууд бус бодит харилцаанд “Нотариатын мэдэгдэх хуудас”-ыг ашиглаж олон төрлийн төлбөр барагдуулсан, 2023 онд нийт бичигдсэн “Нотариатын мэдэгдэх хуудас”-ны 75%-ийг бүрдүүлсэн туршлагатай Өмгөөллийн “Легал Полиси” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваажанцан илтгэл тавьсан.
Тэрээр “… зарим тохиолдолд нэгэнт гарсан “Нотариатын мэдэгдэх хуудас”-ыг шүүхийн байгууллага баталгаажуулахгүй байгаа нь зөвхөн шүүх байгууллага бус тус харилцаанд оролцож буй бүхий л тал “Нотариатын мэдэгдэх хуудас”-ны өөр өөр ойлголттой байгааг харуулж байгаа бөгөөд энэ хэлэлцүүлгээр зогсохгүй олон төрлийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагатай” талаар цохон тэмдэглэж байв.

© 2024 он. legal-policy.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК