• admin@legal-policy.mn
  • +(976)-9007-7720, +(976)-9007-7721

📌Манай Өмгөөллийн “Легал Полиси” ХХН / “Legal Policy” Law firm нь “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” шүүхийн мэтгэлцээний тэмцээний хамтран оролцогчоор оролцож байна.
📣МУДШ-ийн Захиргааны хэргийн танхимаас санаачлан зохион байгуулж буй энэ удаагийн ⚖️“MOCK TRIAL-ЗХШ 20 жил” шүүхийн мэтгэлцээний тэмцээний гол ОНЦЛОГ нь оролцохоор бүртгүүлсэн хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудыг санамсаргүй сонголтын аргаар 16 багт хуваана.
Хамтран оролцогч хуулийн фирм тус бүр нэг багийг дасгалжуулах бөгөөд оюутнууд нь бодит хэрэг маргаан дээр ажилдаг, туршлагатай томоохон хуулийн фирмийн өмгөөлөгчдөөс суралцаж, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх ихээхэн давуу талтай.
🏆Түүнчлэн тэмцээнийн шагналын санг хамтран оролцогч хуулийн фирмүүдээс бүрдүүлсэн нь өмнөх тэмцээнүүдээс хамгийн өндөр шагналын сантай буюу
🥇Тэргүүн байр (1 баг)-Өргөмжлөл, 15,000,000.00 төгрөг;
🥈Дэд байр (1 баг)-Өргөмжлөл, 10,000,000.00 төгрөг;
🥉Гутгаар байр (1 баг)-Өргөмжлөл, 5,000,000.00 төгрөг;
🎖Шилдэг мэтгэлцэгч (1 оюутан)-Өргөмжлөл, 2,000,000 төгрөг.
Та бүхэн тэмцээний удирдамжтай танилцаж, дэлгэрэнгүй мэдээллийг Тэмцээн зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичиг Г.Хосцэцэгээс 99812223 тодруулна уу.

© 2024 он. legal-policy.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК