Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ мэтгэлцээний тэмцээн 2024 оны 4 дүгээр сарын 13, 15-ний өдрүүдэд зохион байгуулагдсан билээ.
Уг тэмцээнийг манай Өмгөөллийн “Легал Полиси” ХХН / “Legal Policy” Law firm нь хамтран зохион байгуулж, 5 оюутныг дасгалжуулан оролцсон.
Тэмцээнд нийт 14 хууль зүйн их, дээд сургуулийн 75 оюутан оролцсон бөгөөд 16 хуулийн фирм дасгалжуулж, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэдэг маргааны төрлөөр ур чадвар, мэдлэгээ сорин өрсөлдлөө.
Манай хуулийн фирмийн ахлах хуульч, өмгөөлөгч Ө.Сайнбаярын удирдлага дор 1 сар хагасын хугацаанд дараах 5 оюутныг дасгалжуулж, ажилласан бөгөөд манай оюутнууд идэвхи зүтгэлтэй, өгсөн зааварчилгаа, чиглэлийг хүлээн авч, тууштай бэлдэж байсныг мөн, цаашдын өмгөөлөл, хуулийн салбарт ашиглагдах суурь ур чадвар, мэдлэгийг олж авсан гэдэгт итгэлтэй байна.
– Б.Ган-Эрдэнэ ИЗОУИС
– Б.Сайхантуяа Сити их сургууль
– О.Энхтунгалаг ОУ-ын Улаанбаатар их сургууль
– Д.Эрдэнэбулган Чингис СООСЭ
– Б.Дөлгөөндарь ДХИС
Идэвхи зүтгэлтэй оролцсон багийн гишүүд болон нийт шагналт байранд шалгарсан дасгалжуулагч Хуулийн фирм, оролцсон оюутнууддаа цаашдын ажил хөдөлмөр, сурлага мэдлэгт өндөр амжилтыг хүсье.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.supremecourt.mn/mn/home?page=pages&id=58… сайтаас авна уу.
© 2024 он. legal-policy.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК