Санхүү Эдийн Засгийн Их Сургууль/University of Finance and Economics түүхт 100 жилийн ойг тохиолдуулж Эрх зүйн тэнхимээс 2024 оны 4 сарын 26-ны өдөр “Business Law 2024” – “Бизнесийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгуулсан билээ.
Манай Өмгөөллийн “Легал Полиси” ХХН / “Legal Policy” Law firm нь энэхүү уралдааны ивээн тэтгэгчээр ажиллаж, мөн хуулийн фирмийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, ахлах хуульч, өмгөөлөгч Д.Болормаа нь Хоёрдугаар шатны шалгаруулалтын шүүгчээр ажиллалаа.
Тус уралдаанд нийт 5 их, дээд сургуулийн оюутан, суралцагч оролцсоноос эхний шатанд 11 илтгэлийг шалгаруулж, хоёрдугаар шатны шалгаруулалтыг явууллаа.
Шагналт байранд шалгарсан нийт оюутан, суралцагчиддаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье.
байр: О.Бадамханд /СЭЗИС/
байр: О.Оюунсаруул, Т.Энх-Отгон /СЭЗИС/
байр: Н.Болор-Эрдэнэ, Н.Баярмаа, С.Энххүслэн /ИЗОУИС-ХЗС/
С.Батбуян багшийн нэрэмжит шагнал: А.Азжаргал, Ц.Баянбат /СЭЗИС/
Тусгай байр: Э.Оюунбилэг, М.Эгшиглэн /СЭЗИС/ нар тус тус тодорлоо.
© 2024 он. legal-policy.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК