• admin@legal-policy.mn
  • +(976)-9007-7720, +(976)-9007-7721

Эрх зүй ба эдийн засаг нь өөр хоорондоо харилцан хамааралтай бөгөөд энэхүү хамаарал нийгмийн зардалд хэрхэн нөлөөлдөг талаар маш олон жишээ байдаг. Үүний нэгээс дурдвал, Дэлхийн банк, түүний салбар байгууллагуудын дүрэм журам, зөвлөмж, шалгуур, зааварчилгаа зэрэг баримт бичгүүд нь олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн харилцаанд албан бусаар /soft law/ жишиг тогтоож иржээ.

Тэгвэл эдгээр байгууллага нь банк, хөрөнгө оруулалтын сан зэрэг санхүүгийн байгууллагуудыг дэд бүтцийн болон бусад томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ тухайн улсын эрх зүйн орчны талаар дараах үндсэн асуудалд үнэлгээ өгч байхыг зөвлөдөг байна. Тухайлбал:

  • Төр-хувийн хэвшлийн түншлэл дэх хориг, хязгаарлалтууд;
  • Гадаадын хөрөнгө оруулагчид тавих хориг, хязгаарлалтууд;
  • Төслийг батлах/зөвшөөрөх, уралдаант шалгаруулалт явуулах, хянах, зохицуулах чиг үүрэгтэй төрийн байгууллагууд;
  • Худалдан авалт/ханган нийлүүлэлт дэх хязгаарлалтууд;
  • Үнэ тариф тогтоох арга, хэлбэр;
  • Засгийн газрын баталгаа болон үнэт цаасны бусад хэрэгслээр эрсдэл бууруулах боломж;
  • Газар, байгал орчин, нийгмийн асуудлууд;
  • Валют арилжааны хяналт;
  • Хөдөлмөрийн тухай хууль/ Хөдөлмөрийн харилцаа;
  • Маргаан хянан шийдвэрлэх тогтолцоо;
  • Гэрээний эрх зүй – гэрээний чөлөөт байдал дахь хязгаарлалт;
  • Дампуурлын тухай хууль тогтоомж;
  • Даатгал;
  • Татвар;
  • Тухайн салбарт мөрдөгдөж буй хүчин төгөлдөр стандартууд;
  • Эрүүл ахуй, аюулгүй байдлын хууль тогтоомж;
  • Компанийн нийгмийн хариуцлага;Үнэлгээ, судалгааны дүнд тухайн улсын эрх зүйн орчин дунджаас дээш эрсдэл бүхий ангилалд багтсан бол төслийн бодит үр өгөөжийг тооцох боломжгүй гэж үзэж, санхүүжилт олгохоос татгалзах эсхүл өндөр хураамж бүхий даатгалын зардлыг төслийн төсөвт өртөгт нэмж суулгах гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргадаг.

    Төслийн санхүүжилтийг улсын төсвөөс төлөх, эсхүл төсөл хэрэгжүүлснээр бий болсон өмчийг ашиглуулсны хураамжаар төлөх аль ч тохиолдол нь эцэстээ нийгмийн зардалд нөлөөлдөг ажээ.

© 2024 он. legal-policy.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК