Манай байгууллага нь Баталгаат орчуулагчдын нэгдсэн холбооны албан ёсны гишүүн бөгөөд гэрээ, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, албан бичиг, тендэрийн материал, компанийн дүрэм зэрэг бүх төрлийн хууль эрх зүйн материалын баталгаат орчуулгын үйлчилгээг Англи-Монгол-Англи, , Хятад-Монгол-Хятад, Япон-Монгол-Япон, Япон-Англи-Япон хэл дээр мэргэжлийн өндөр түвшинд, хурдан шуурхай үзүүлж байна.
Манайх мөн хэрэглэгч таны цаг завыг хэмнэх үүднээс Интернет буюу онлайн орчуулгын үйлчилгээг явуулж байна
Монгол улсад аж үйлдвэржилт, дэд бүтцийн салбар хөгжлийн эхэн шатандаа явж байгаа гэж хэлж болно. Монгол улсын засгийн газраас сүүлийн жилүүдэд аж үйлдвэржилт, дэд бүтцийн салбарыг дэмжих бодлого ихээр явуулж байгаа нь энэхүү салбарын манай улсын эдийн засаг, хөгжилд ихээхэн байр суурь эзэлдэг болохыг харуулж байгаа юм.
Манай хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгчид нь иргэн, захиргаа, эрүүгийн эрх зүйн чиглэл тус бүрээр мэргэшсэн олон жилийн туршлага, ур чадвартай. Бид үйлчлүүлэгчдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахдаа хуулийн хүрээнд боломжит бүх аргыг ашиглан үйлчлүүлэгчидтэйгээ байнгын харилцаа холбоотой байж хамтран ажилладаг. Манай хуульч, өмгөөлөгчид Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу мэргэжлийн хариуцлагын даатгалтай бөгөөд шүүхийн болон шүүхийн өмнөх шатанд мөн түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, арбитрын ажиллагаанд үйлчлүүлэгчээ төлөөлөн дараах эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг хүргэдэг.
Бид төрийн болон хувийн хэвшлийн хуулийн этгээд, иргэдэд дараах чиглэлээр сургалт хийдэг.
Санхүү Эдийн засгийн их сургуулийг Эрх зүйн Бакалаврын зэрэгтэйгээр төгссөн. 2023 оноос хойш тус хуулийн фирмд ажиллаж байна. Иргэний эрх зүйн хэрэг маргаанд иргэн, хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөн ажилладаг.
Шихихтуг их сургуулийг Эрх зүйн Бакалаврын зэрэгтэйгээр төгссөн. 2023 оноос хойш тус хуулийн фирмд ажиллаж байна. Иргэний эрх зүйн хэрэг маргаанууд, авлага барагдуулах ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөн ажилладаг.
Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйн Бакалаврын зэрэгтэйгээр төгссөн. 2022 оноос хойш тус хуулийн фирмд ажиллаж байна. Захиргаа, Иргэний эрх зүйн маргаанууд, авлага барагдуулах ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөн ажилладаг.
Их Засаг Олон Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйн Бакалаврын зэрэгтэйгээр төгссөн. 2022 оноос хойш тус хуулийн фирмд ажиллаж байна. Захиргаа, Иргэний эрх зүйн хэрэг маргаануудад иргэн, хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөн ажилладаг.
Шихихутаг хууль зүйн сургуулийг Эрх зүйн Бакалаврын зэрэгтэйгээр төгссөн. 2022 оноос хойш тус хуулийн фирмд ажиллаж байна. Захиргаа, Иргэний эрх зүйн хэрэг маргаануудад иргэн, хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөн ажилладаг.
Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйн Бакалаврын зэрэгтэйгээр төгссөн. 2020 оноос хойш тус хуулийн фирмд ажиллаж байна. Захиргаа, Иргэний эрх зүйн хэрэг маргаануудад иргэн, хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөн ажилладаг.
Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг Эрх зүйн Бакалаврын зэрэгтэйгээр төгссөн. 2020 оноос хойш тус хуулийн фирмд ажиллаж байна. Захиргаа, Иргэний эрх зүйн хэрэг маргаануудад иргэн, хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөн ажилладаг.
Шихихутаг ХЗИС-ийг эрх зүйн бакалавр зэрэгтэйгээр төгссөн. 2018 оноос хойш тус хуулийн фирмд ажиллаж эхэлсэн. Эрүү, Иргэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн чиглэлээр мэргэшиж ажиллаж байна.
Улаанбаатар Эрдэм Их сургуулийг эрх зүйн бакалавр зэрэгтэйгээр 2002 онд төгссөн. Эрүү, Иргэн, Захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн.
2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйн бакалавр 2021 оноос тус хуулийн фирмд ажиллаж эхэлсэн бөгөөд захиргаа, иргэний эрх зүйн чиглэлээр тэр дундаа компанийн эрх зүй, үнэт цаасны эрх зүй, гэрээний эрх зүйгээр мэргэшиж ажиллаж байна.
2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйн бакалавр зэрэгтэйгээр төгссөн. 2017 оноос тус хуулийн фирмд ажиллаж эхэлсэн. Эрүү, Иргэн, Захиргааны чиглэлээр мэргэшиж ажиллаж байна. Концесс, Үнэт цаас, Санхүүгийн эрх зүйн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж гүйцэтгэдэг.
ОТИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйн бакалавр зэрэгтэйгээр төгссөн, 2018 онд МУИС-д Улс төр судлалаар магистерын зэргээ хамгаалсан. Эрүү, Иргэн, Захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйн бакалавр зэрэгтэйгээр төгссөн. 2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хуулийн магистр, 2019 онд Санхүү, эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлагын магистр зэргийг тус тус хамгаалсан. 2014 оноос тус хуулийн фирмд ажиллаж эхэлсэн. Иргэн, Захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн.
Гүйцэтгэх захирал, Партнер Б.Даваажанцан нь үнэт цаас, төлбөр тооцоо, оюуны өмч, гэрээ, нууцын хамгаалалт, харилцаа холбооны дэд бүтцийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд олон улсын төсөл хөтөлбөр, гэрээ хэлцлүүдэд хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг.
УИХ, орон нутгийн сонгууль явагдсаны дараа ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгддөгөөс болж төрийн алба хаагчидтай холбоотой халаа сэлгээ нэлээд асуудал дагуулдаг. Үүнтэй холбоотой цаг үеийн асуудлаар Өмгөөллийн “Легал Полиси” ХХН-ийн хуульч, өмгөөлөгч Ч.Нямцоожтой ярилцлаа.
Тэрбээр ИЗИС-ийн Хууль зүйн сургуулийг “Эрх зүйч”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг “Хууль зүйн ухааны магистр” зэрэгтэй тус тус төгссөн.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сонгуулийн үр дүнд олонх болсон МАН-аас шинэ ЗГ-аа эмхлэн байгуулахдаа зарим яамдын тоог бууруулж, өөрчлөн байгуулж, агентлагийг татан буулгалаа. Үүнээс үүдэн 1000 гаруй төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлнө гэх мэдээлэл байна. Энэ талаарх таны байр суурь…?
-Сайн сайн байна уу. Танд ч гэсэн өдрийн мэнд хүргэе. Сонгуульд аль нам ялалт байгуулах, олонх болохоос үл хамаараад төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмаасаа ухрахгүй, хэвийн үйл ажиллагаагаа явуулах ёстой. Өөрөөр хэлбэл хэн сайд, дарга болохоос үл хамаараад тухайн байгууллагын алба хаагчид хэвийн ажлаа л хийнэ. Энэ нь Төрийн албаны тухай хууль болоод бусад холбогдох хууль тогтоомжоор баталгаажсан байгаа. Хуульд заасан тодорхой үндэслэлгүйгээр хэнийг ч ажлаас халж, чөлөөлж болохгүй. Мэдээж хэрэг ёс зүйн зөрчил, алдаа дутагдал гаргасан зэрэг этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудал нь хангалттай тогтоогдож байгаа тохиолдолд нээлттэй.
Сонгуулийн дараа Засгийн газар шинээр байгуулагддагаас үүдэн зарим яам, агентлаг татан буугдах, өөрчлөн байгуулагдах, бүтэц, зохион байгуулалт нь өөрчлөгдөх асуудал гардаг. Үүнээс шалтгаалж төрийн алба хаагчдыг үндэслэлгүй ажлаас чөлөөллөө, халлаа гэсэн маргаан сонгуулийн жилийн дараа нэмэгдэх хандлага байдаг. Тухайлбал, “Шүүхийн Ерөнхий Зөвлөл”-ийн ажлын тайлангаас үзэхэд 2015 онд шүүхээр шийдвэрлэгдсэн захиргааны хэрэг, маргааны 26.8 хувийг төрийн албаны асуудал эзэлсэн. Эдгээр маргааны дийлэнх хувь нь тухайн маргаан үүсгэж буй иргэний талд шийдэгдсэн байдаг.
Гэхдээ УИХ-д олонх болсон нам хууль зүйн үндэслэлгүйгээр төрийн алба хаагчдыг олноор нь халсан үйлдлийг гаргахгүй байх гэж найдаж байна. Хэрэв ийм байдлаар ямар нэгэн үндэслэлгүйгээр ажлаас халагдвал эрх нь зөрчигдсөн этгээд хууль хяналтын байгууллагад хандаад зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой.
-Төрийн байгууллагуудын бүтэц, орон тоо өөрчлөгдөж байгаатай холбоотой цомхотгол хийгдэх асуудал гарч болзошгүй юм. Цомхотголыг яаж хийх ёстой вэ?
-Цомхотгох гэдэг нь үг зүйн хувьд албан газар ажиллагсдын тоог багасгах /хасах/, цөөлөх гэсэн утгатай ойлголт юм. УДШ-ийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолд
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, 24 дүгээр зүйлд Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх, 25 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах, 26 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, журмыг тодорхой заасан.
Үүнтэй холбоотой Төрийн албаны тухай хуульд
-Та өмнө нь эрх зөрчигдсөн этгээд эрхээ сэргээлгэх боломжтой гэлээ. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Монгол Улсын Үндсэн хуулиар иргэнд
“…эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах,…” эрхийг олгож, төрд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэх үүргийг хүлээлгэсэн байгаа.
Энэ утгаараа иргэн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүх болон холбогдох байгууллагад гомдол гаргаж, сэргээлгэх боломжтой. Үүнийг салбар хуулиудаар хэрхэн яаж, хэдий хугацааны дотор, хаана ямар асуудлаар хандах гээд зохицуулж өгсөн.
-Шүүхэд хэрхэн хандах, ямар маргаан хамаарах вэ?
-Шүүхэд нэхэмжлэл гаргаад хууль бус тушаал, эрхийн актыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговроо гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэртээ нөхөн бичилт хийлгүүлэх боломжтой.
Маргааны харьяалал ажил олгогч, ажилтан хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ байгаа эсэхээс шууд хамаардаг. Нэг талаас ажил олгогч нөгөө талаас ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээний харилцаатай холбоотой маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ. Хөдөлмөрийн гэрээгүй, сонгууль, томилолт, эрх олгосноор ажиллаж байгаа төрийн жинхэнэ болон улс төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ.
Тодруулбал, Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаан нь харьяаллын хувьд Иргэний болон Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхэд харьяалагдана. Иргэн үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээсэн, ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан гэж үзэж байгаа бол хуульд заасан харьяаллын дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргаад асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүх улс төрийн алба хаагч, төрийн жинхэнэ алба хаагчид буюу төрийн захиргааны, төрийн тусгай алба хаагчийн хөдөлмөрийн маргаан, Иргэний хэргийн шүүх төрийн үйлчилгээний алба хаагч, хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллагсадтай /хувийн байгууллагад ажиллагсад/ холбоотой маргааныг тус тус харьяаллын дагуу хэрэг үүсгэн шийдвэрлэдэг.
-Нэхэмжлэл, гомдол гаргах хугацааны тухайд ямар байх уу?
-Иргэний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой үүсч буй маргаантай асуудлаар гомдол гаргах хугацаа, хандах байгууллага нь тухайн маргааны төрөл, онцлогоос хамаараад хоорондоо бага зэрэг ялгаатай. Үүнийг тус тусад нь авч үзье.
Төрийн албаны маргааны тухайд: Төрийн жинхэнэ албан хаагч ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Төрийн албаны төв байгууллага буюу Төрийн албаны зөвлөлд гаргана. Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хариуцагчийн харьяалагдах захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл /гомдол/-ээ гаргах боломжтой.
Хөдөлмөрийн маргааны тухайд: Төрийн үйлчилгээний албан хаагч болон хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллагсадтай холбоотой ажлаас үндэслэлгүй халагдсан гэх маргааныг Хөдөлмөрийн маргаан гэж нэрлэдэг. Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ. Ажлаас үндэслэлгүй халагдсан маргааныг мөн хариуцагчийн харьяалагдах иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл /гомдол/-ээ гаргаад асуудлаа шийдвэрлүүлж болно.
Гомдол гаргах хугацааны хувьд: Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шууд шүүхэд гаргана. Үүнээс бусад тохиолдолд Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.
Мөн дээр дурдсанчлан Шүүх хянан шийдвэрлэхээр хуульд зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ. Ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй.
-Гомдол гаргах хугацааг хэтрүүлбэл яах вэ?
-Хөөн хэлэлцэх хугацааг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн харьяалагдах анхан шатны шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.
-Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт юуг ойлгох вэ?
-Гомдол гаргах ёстой хуулийн хугацааны дотор гомдол гаргагч өвчтэй байх, Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадуур байсан, эсхүл хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, онц аюултай үзэгдэл тохиолдсон гэх мэт өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдал, нөхцөл бүрдсэнийг ойлгоно. Харин хууль мэдэхгүй, хуулийн мэдлэг дутмаг зэргээс хамаарч хугацаа хэтрүүлсэн явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Хүндэтгэн үзэх шалтгааныг урьдчилан тодорхойлох боломжгүй тул тухай бүрт шүүх өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан асуудлыг шийдвэрлэдэг.
-Төрийн албаны маргаантай холбоотой шүүхээс гарч байгаа шийдвэрийн биелэлт ямар байдаг вэ?
-Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа холбогдох хувь хүн, захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. Түүнчлэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх зохицуулалт ч бий.
Гэхдээ төрийн албаны маргааны тухайд тухайн этгээдийг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд сахилгын шийтгэл оногдуулдгаас үүдээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх тал дээр хариуцагч хойрго хандах асуудал практик дээр гардаг. Энэ тохиолдолд тухайн ажилтан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойших ажилгүй байсан хугацааны цалин олговроо дахин шүүхэд хандан нэхэмжлэх боломжтой болдог.
-Тэгвэл тухайн байгууллага нь хохирох юм биш үү?
-Ер нь бол бараг тэгж ойлгож болно. Тухайн байгууллагын дарга, удирдах албан тушаалтан буруу, үндэслэлгүй шийдвэр гаргаснаас үүдээд нэг төрлийн ажил, албан тушаал дээр 2 хүнийг давхар цалинжуулах асуудал үүсч байгаа хэрэг. Мэдээж нэг ажилтныг халлаа гэхэд оронд нь өөр хэн нэгнийг авч ажиллуулж таарна. Анхны халагдсан хүнийг шүүхээс албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гаргалаа гэж бодоход хоёр хүний цалинг тухайн байгууллага гаргах асуудал үүсч байгаа юм. Иймэрхүү байдал практик дээр их гардаг. Ялангуяа төрийн байгууллагын түвшинд.
-Төрд энэ мэт үндэслэлгүй хохирол учруулж байгаа асуудлыг зохицуулсан зохицуулалт байдаггүй юм уу?
-Иймэрхүү тохиолдолд төрийн байгууллага буруу шийдвэр гаргасан албан тушаалтны өмнөөс хохирол, төлбөрийг нь барагдуулаад дараа нь тухайн байгууллага буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаасаа иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад улсыг хохиролгүй болгох хуулийн зохицуулалт байдаг ч бараг хэрэгждэггүй. Харин 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинээр дагаж мөрдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулиар энэ асуудлыг нэлээд нарийвчлан зохицуулж, нэг бүлэг болгон оруулж өгсөн нь маш том дэвшил болсон гэж үзэж байгаа.
Тодруулбал, Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй. Захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцах ба иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна. Гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна. Дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна. Гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны захиргааны байгууллага болон шүүх хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр гаргасан актын хувийг холбогдох аудитын байгууллагад хүргүүлэх үүрэгтэй зэрэг шинэлэг, практикт хэрэгжихүйц зохицуулалтууд хуульд тусгагдсан байгаа.
-Дээр дурдсанчлан төрийн албаны болон хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа заавал өмгөөлөгч авах шаардлагатай юу? Өмгөөлөгч авбал ямар давуу тал үүсэх вэ?
-Хуулиар бол шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа иргэн заавал өмгөөлөгчтэй байна, өмгөөлөгчөөр дамжуулж шүүхэд хандана гэсэн тусгай шаардлага, зохицуулалт байхгүй. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “…хууль зүйн туслалцаа авах,…” нь иргэний эрх бөгөөд ямар өмгөөлөгчид хандах, хэнээс хууль зүйн туслалцаа авах нь мөн л тухайн этгээдийн эрх.
Гэхдээ мэдээж шүүхэд маргаан үүсгэх гэж байгаа бол мэргэжлийн хуульч, тэр дундаа өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь хамгийн зөв хувилбар юм. Ялангуяа төрийн албаны маргаанд ажил олгогч буюу төрийн байгууллага хариуцагчаар татагддаг тул тухайн нэхэмжлэгч нь иргэн, төрийн байгууллага гэсэн харилцан хүч тэнцвэргүй маргааны оролцогч болох нөхцөл бүрддэг. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа эхлээд тухайн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ зөв тодорхойлуулаад явах нь цаг хугацаа, санхүүгийн хувьд ихээхэн хэмнэлт үзүүлэх бөгөөд шүүхэд ялах /нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах/ магадлал тэр хэмжээгээр нэмэгдэнэ.
-Өмгөөлөгчид хандахаар иргэнээс тодорхой хэмжээний зардал гарна. Энэ зардлаа буруутай этгээдээс нь гаргуулах боломж байдаг уу?
–Өмгөөллийн хөлс бол эрх нь зөрчигдсөн этгээдээс гарч буй эд хөрөнгийн зардалд тооцогдоно. Тухайн эрх зүйн маргааны хувьд ажил олгогч хууль бус шийдвэр гаргаагүй бол ажилтан шүүхэд хандах, өмгөөлөгчид хандаж хууль зүйн туслалцаа авах шаардлагагүй байсан тул субъектив эрхээ хэрэгжүүлсний эрх зүйн хохиролтой үр дагаврыг гэм буруутай этгээдэд хариуцуулахыг даалгахаар шаардах боломжтой.
-Танай байгууллагад энэ чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч байгаа юу? Энэ төрлийн маргаантай холбоотой асуудлаар үйлчилгээ үзүүлдэг үү?
-Хөдөлмөрийн эрх зүйн чиглэлийн үйлчилгээ бол манай байгууллагын үйлчилгээний нэг төрөл. Төрийн албаны болон хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлаар мэргэшсэн, олон жил энэ чиглэлээр дагнан ажилласан туршлагатай өмгөөлөгч нар байгаа. Хүсвэл бидэнд хандаад хууль зүйн туслалцаа авч болно.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Эх сурвалж: https://ikon.mn/n/svd
© 2024 он. legal-policy.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК